Манай компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд, барилга, эрчим хүч хүчний салбарт гадаад худалдаа, засвар, угсралт, суурилуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил, шинэчилэл, бүтээн байгуулалтын ажилд шинэ техник технологи нэвтрүүлж түүний тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт хийх, зураг төсөл зохиох ажлууд гүйцэтгэж байна.
Эрхэм зорилго
Чанартай, найдвартай, шинэлэг инженерчлэлийн төгс шийдлээр хэрэглэгчдэд үйлчлэх.
Алсын хараа
Дэлхийн тэргүүлэгч технологи, инженерчлэлийн төгс шийдлийг эрчим хүч, дэд бүтцийн салбарт нэвтрүүлэн хэрэглэгчдэд эрчим хүч, эдийн засгийн хэмнэлтийг санал болгосон хэрэглэгчийн найдвартай, итгэлтэй түнш үндэсний үйлдвэрлэгч компани болох.
Үйл ажиллагааны цар хүрээ
"Барилга, хот байгуулалтын яам" - наас олгогддог тусгай зөвшөөрлүүд
- 2.2.1. Барилгын доторх халаалт, салхивч, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.
- 2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернетийн сүлжээ, гал унтраах болон галын аюулгүй дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гаднах салбар шугам сүлжээний угсралт.
- 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт
- 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/
- 2.2.3. Ариутгах татгуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсаралт
- 2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт.
"Эрчим хүчний яам" - наас олгогддог тусгай зөвшөөрлүүд
- 03.1.1 0.1-5 МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээ.
- 03.2.2 0.4-15 кВ-ын ЦДШ, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
- 03.3.2 0.7-40.0 кгх/см2 даралттай зуухны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
- 03.4.3 0.7-80.0 кгх/см2 даралттай даралтат савны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
- 03.5.3 0.7-80.0 кгх/см2 даралттай шугам хоолой, ЦТП-ны засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.
- 03.8.2 40.0 кгх/см2 - аас дээш даралтанд ажилладаг тоноглолын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ.