МЗЭ” ХХК нь ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоноглол, багаж тоног төхөөрөмжүүд, хэмжих хэрэгслүүдээр бүрэн хангагдсан бөгөөд тэдгээрийг тогтоогдсон хугацаанд нь туршиж үзлэг засвар хийж байнгын хяналтанд байлгадаг.Манай компани инженерийн барилга байгууламж өндөр даралт, температурт ажилладаг тоног төхөөрөмжүүдийн засвар угсралтын чиглэлээр дагнан ажиллах чадвартай урьд нь энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай инженер техникийн ажилтнуудтай юм.
Мөн уурын зуух, өндөр даралтанд ажиллах тоноглолууд, дулааны гол магистрал шугам хоолой, өндөр даралтын даралттай сав, бакны хийц, бункерийн хийц, шугам хоолой, хаалт арматурын угсралт, монтаж, насосны угсралт, монтажын зураг төсөл зохиох чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой боловсон хүчний нөөцтэй.