Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлэн “MЗЭ” ХХК-ийн нийт хамт олны өмнөөс мэндчилье. Манай компани 2007 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд  өнөөг хүртэл “Инженерчлэл, төгс шийдэл”, “Чанартай, найдвартай” уриатайгаар гадаад худалдаа, гадаад худалдааны зуучлал, барилга, инженерийн барилга байгууламж, хөдөө аж ахуй, эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулан дэд бүтцийн салбарын эрчимтэй хөгжил шинэчлэлд гар бие оролцож шинэ техник, технологи нэвтрүүлэн шинэ бүтээн байгуулалтад амжилттай ажиллаж байна. Компаний түүхийг бичилцэж байгаа  ажиллагсад, биднийг дэмжин ажилладаг болон цаашид хамтран ажиллах бизнесийн түншүүддээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.

                               

                               Хүндэтгэсэн:                  Гүйцэтгэх захирал Д.Ганзориг